11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

Володимир Зеленский: Сөрөг давшилтын эхний чухал алхмыг удахгүй хийнэ

Бямба гарагт Италийн нийслэл Ром хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленский айлчлан иржээ. Тэрбээр энд Италийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзсанаас гадна Ромын католик шашны тэргүүнтэй уулзсан юм. Бямба гарагийн өглөө болсон урт уулзалтын дараа Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони цаашид Украиныг НАТО болон Европын Холбоонд элсэхэд нь тууштай дэмжихээ илэрхийлжээ. “Украины ирээдүй бол энх тайван, эрх чөлөөний ирээдүй. Бас Европын ирээдүй юм. Үүнд өөр ямар ч шийдэл байхгүй” гэж Мелони хэлсэн юм. Уулзалтын дараа Италийн сэтгүүлчид удаан хүлээгдэж буй Украины армийн сөрөг давшилтын талаар асуухад Зеленский “Бид ялна гэдэгтээ итгэлтэй байна. Бас сөрөг давшилтын эхний чухал алхмыг удахгүй хийнэ. Бид үүнд маш нухацтай бэлдэж байгаа” гэж хариулсан байна.