ИТХ-ЫН ДАРГА Б.ЦОГТ-ОРШИХ, ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ НАР ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
- byГ. Ганчимэг
- 136
- 2026-01-15
- 10 минут
- 10
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай өнөөдөр уулзаж байна. Хуралдаанд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байгаа юм.
Хуралдаанаар, Ерөнхий сайд Г.Занданшатар: “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно”
- Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ.
- Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэгцэлнэ.
- Эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцэлнэ гэдгээ онцолж, зарим
үүрэг даалгавар өглөө.








