02 сарын 04, 2026

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАДААД ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар нар аймагтаа ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр гадаад иргэдийн ажиллах, амьдрах орчин нөхцөл, эрхлэж буй ажилд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцлоо.

Тус уулзалтад Шинэ тэнхээ интернэйшнэл, Дезерет олон улсын энэрлийн байгууллага, Бафтист сүм, Тэмүүжин сургуулийн багш зэрэг АНУ, БНСУ, БНХАУ-ын нийт 11 гадаад иргэн оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Цаашид гадаад иргэдийн ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Share: