ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
- byГ. Ганчимэг
- 116
- 2024-06-13
- 5 минут
- 5
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, нөхөн сэргээх, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх, протез, ортопедын туслах хэрэгсэл засварлах үйлдвэр бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлт боллоо.
Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцов.
Дорнод аймаг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөгжил, оролцоог дэмжих, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал” хөтөлбөрийг 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.