АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДААР СУРАГЧИЙН ШИРЭЭ САНДАЛ ЗАХИАЛАН ХИЙЛГЭЖ, СУРГУУЛИУДАД ОЛГОЖ БАЙНА
- byГ. Ганчимэг
- 48
- 2024-06-17
- 5 минут
- 5
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнгөрсөн жил Хэнтий аймаг дахь Политехник коллежийн багш оюутнуудаар сурагчийн 75 ширхэг ширээ сандлыг захиалан хийлгэж байсан бол энэ удаад 83 хос ширээ сандал хийлгэж, сургуулиудад олголоо.
Тодруулбал Ерөнхий боловсролын Тэмүүжин сургуульд 30, Хан Хэнтий сургуульд 12, Хэрлэн 1-р сургуульд 20, Хэрлэн 4-р сургуульд 21 ширхэг сурагчийн ширээ сандлыг хуваарилсан юм.
Политехник коллежийн хувьд энэ төрлийн тоног төхөөрөмжөөр 100 хувь хангадсан, мэргэжлийн багш нарын удирдлага дор хийж байгаа тул чанарын хувьд санаа зовох шаардлагагүй гэдгийг тус сургуулийн удирдлагууд ярьж байлаа.
Мөн нэг талдаа төсвийн мөнгийг хэмнэж зах зээлийн ханшнаас доогуур үнээр сургуулийнхаа сандал ширээг шинэчилж, мөнгөний урсгалыг орон нутагтаа үлдээж байгаа бол нөгөө талдаа оюутнуудад мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломж олгож байгаагаараа давхар ач холбогдолтой ажил болж байгаад багш сурагчдын зүгээс баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Нийт санхүүжилтийг материалын болон тоног төхөөрөмжийн зардалд зарцуулахаас гадна тодорхой хэмжээний ашгийг мэргэжлийн ангийн дадлагын материалд зарцуулахаар төлөвлөжээ.