ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ 7 ДУГААР САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
- byГ. Ганчимэг
- 370
- 2024-06-19
- 5 минут
- 5
Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжаар Ардын хувьсгалын 103 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодыг байгуулсан. Аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны даргаар Засаг даргын орлогч Л.Батсайхан, орлогч даргаар Хэрлэн сумын Засаг даргын орлогч бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, нарийн бичгийн даргаар НБХ-ийн дарга Н.Зоригтбаатар нар томилогдсон бөгөөд нийт 11 салбар хороо байгуулагдаж, өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар аймаг сумын баяр наадмын товыг тогтоосон байдаг. Үүний дагуу Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Харин баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагааг 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулна. Хуралдаанаар салбар хороод мэдээллээ солилцож 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөвлөгөө, төсвөө танилцуулахаар боллоо.