11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хэрлэн сумын "ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН" -гаас олгох зээлийн хэмжээ Хоршоонд 50,000,000 хүртэлх төгрөг байна.

Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Хоршоо, нь тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

 2. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;/Зээлийн барьцаанд журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70%-р тооцно./

 4. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;

 ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

 ✅Төслийн нэр, товч агуулга;

 ✅Хуулийн этгээдийн нэр; албан ёсны хаяг;

 ✅Төсөл хэрэгжих байршил; 

 ✅Технологийн ажиллагаа; түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

 ✅Үйлдвэрлэлийн хүчин чадал; төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт;

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА  

 Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 үе шаттай явуулна. 

 1-р шатанд 

 Төслийн бүрдүүлэх материал иж бүрдэл болон барьцаа хөрөнгийн тавигдах шаардлагыг хянах

 2-р шатанд 

 Төслийг сонгон шалгаруулж эрэмбэлнэ.

 1-р шатанд тэнцсэн төслийг 2-р шатанд өөрсдийн биеэр 8 минутад багтаана танилцуулна.

 Төслийг хүлээж авсан дарааллын дагуу танилцуулга хийгдэнэ. 

 Төслийг хүлээж авах хугацаа: 2024 оны 07 сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл

 ✅Байршил: Хэрлэн сумын ЗДТГ-н 1 давхарын 110 тоот өрөөнд мэргэжилтэнд битүүмжлэлтэйгээр гарын үсэг зурж хүлээлгэж өгнө.

 Утас: 93237070

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу.

https://www.facebook.com/photo?fbid=7759707844151542&set=a.295800650542336

Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч Хоршоо бүрэн хариуцна.

 ХЭРЛЭН СУМ ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН

Утас: 93237070. 89067036

Share: