Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, дасгалжуулагч М.Бундмаа нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг "Парис-2024" зуны олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг хүлээн авч баяр хүргэн, Скайтел, Имарт болон Баттүшиг Цэлмүүн сангаас 100 сая төгрөгөөр урамшууллаа.
Мөн Скайтел компаниас “алтан” дугаарыг "Лос Анжелес-2028" зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрх олгов.