"ХЭНТИЙН БОЛОВСРОЛ-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОХОД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ
- byГ. Ганчимэг
- 110
- 2024-08-27
- 10 минут
- 10
Боловсролын өөрчлөлт, шинэчлэл, түүний үр дүн болон асуудалд тулгуурласан шийдлийг орон нутгийн хэмжээнд хамтарч хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 29 буюу ирэх пүрэв гарагт Хан Хэнтий чуулгад 190 гаруй багш ажилтан , эцэг эхийн төлөөлөл нэг дор чуулах гэж байна.
Зөвлөгөөнөөр
➢ Багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудлаа илрүүлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох, төлөвлөх.
➢ Мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажлын үр дүн, засаж сайжруулах санал, шийдвэрлэх арга замаа тодорхойлох.
➢ Сургуулийн менежментийн хэрэгжүүлсэн үр дүн, туршлагаа түгээх, тулгамдаж буй асуудлаа илрүүлэх, шийдвэрлэх арга замаа тодорхойлох, төлөвлөх юм.
Via: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар