"ИРГЭДИЙН ОРОЛЦООТ ХЭТИЙН ХЭНТИЙ" АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 3-7-НД СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛНА
- byГ. Ганчимэг
- 134
- 2024-08-31
- 10 минут
- 10
Төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд мэдээлэх “Иргэдийн оролцоот Хэтийн Хэнтий” арга хэмжээ есдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Батширээт, Биндэр, Батноров, Норовлин, Дадал, Баян-Адарга, Баян-Овоо сум, Бэрх, Гурванбаян тосгонд зохион байгуулагдана. Иймд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Арга хэмжээний үеэр иргэдэд дараах төрийн үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд,
• Аймаг, орон нутгаас хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэд олон нийтэд танилцуулах, санал асуулга авах
• Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ
• Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн И-Монголиа системийн үйлчилгээ
• Мал эмнэлгийн газрын үйлчилгээ
• Улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээ
• Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлчилгээ
• Нийгмийн даатгалын газрын үйлчилгээ тус тус явагдана.