Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн 59.2 км хатуу хучилттай автозамын 1-р хэсгийн 27,42 км ажлыг гүйцэтгэж буй "Наранбулаг" ХХК-ийн ажлын явцтай аймгийн засаг дарга Ц.Чогсомжав уулзаж танилцжээ.
Тус компани өнөөдрийн байдлаар 10 км замын хөрс хуулалт хийж 6 км замын далангийн ажил хийгдсэнээс 3 км далан хэмжээндээ хүрсэн. Хоолойны ажил эхлээд 5 хоолойны суурь ухаж, 3 хоолойны хайрган суурийн үе бэлэн болж суурь бетон цутгахад бэлэн болоод байна.
Нийт төсөвт өртөг нь 27,7 тэрбум бөгөөд энэ жил 7.0 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг гүйцэтгэнэ. Мөн энэ жилдээ 3 км замын асфальтбетон хучилтын ажил хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус компани Батноров сумын автозамын ажил хийж байгаа бөгөөд 9 сардаа багтаан дуусгах юм.