ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДАРААХ АВТО ЗАМУУДЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЭЭД БАЙНА
- byГ. Ганчимэг
- 167
- 2024-09-10
- 15 минут
- 15
Монгол Ардын Намаас 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлж, Бурхан халдун, Халхгол, Буйр нуур, Алтан-Овоо, түүхэн дурсгалт газруудыг дэд бүтцээр холбоно гэсэн зорилт дэвшүүлсэн.
Энэхүү бодлого, зорилт Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хөтөлбөрт батлагдсан бөгөөд Зүүн бүсэд дараахь 3 автозамыг ирэх 3 жилийн дотор шинээр барьж байгуулахаар 2025 оны Улсын төсвийн төсөлд тусган Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үүнд:
1. Хэнтий аймгийн нутаг дахь Норовлин-Дадал чиглэлийн 54,0 км хатуу хучилттай авто зам
2. Дорнод аймгийн нутаг дахь Чойбалсан-Буйр-Халхгол чиглэлийн 256,0 км хатуу хучилттай авто зам
3. Сүхбаатар аймгийн нутаг дахь Баруун-Урт-Бичигт боомт чиглэлийн 180,0 км хатуу хучилттай авто зам
Энэхүү автозамууд баригдсанаар зүүн бүс нутагт аялал жуулчлал хөгжих, хүнс, бараа бүтээгдэхүүн, барилгын материалын үнэ өртөг буурах ач холбогдолтой.
Мөн 2012-2016 оны ЗГ-ын үед Хансун зам ХХК-ний чанаргүй барьсан Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь эвдрэлтэй 27,0 км автозамыг шинэчлэх ажилд шаардагдах 38,1 тэрбум төгрөгийг 2025 оны Улсын төсвийн төсөлд тусгуулсан байна.