БАЯН-ОВОО СУМ ТӨРИЙН ДЭЭД “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
- byГ. Ганчимэг
- 174
- 2024-09-10
- 10 минут
- 10
Хэнтий аймгийн Баян-Овоо сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны долдугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг өнөөдөр тойргийн гишүүдийн хамт гардуулан өгч баяр хүргэлээ.
Төр нийгмийн зүтгэлтэн, Үйлчилгээний гхвьяат ажилтан Д.Баянмөнх агсны удирдлаган дор сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд сумаа шинэчлэн, шинэ бүтээн байгуулалт цогцлоож, соёлжилт тохижилт, гол нь хүнээ хөгжүүлж чадсанаар Улсын тэргүүний сум болсон төдийгүй, малчдаа аравтын системээр ажиллуулж төрийн ажлыг иргэдийн оролцоотой хийж ихээхэн амжилт олсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдаж байна.
Өнөөдрийн өлзийт цагт аймаг, сумын Засаг дарга нар, тус сумын Нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, хөдөлмөрч бүтээлч Баян-Овоочууд цуглаж одонгоо хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.