Боловсролын сайдын тушаалаар сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо.
Тус шийдвэртээ холбогдуулан сургуулийн суралцагчдад электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл сургалт өгч, электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт хийх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөхийг боловсролын сургуулийн удирдлага, чиглэл бүхий хүмүүст үүрэг болгосон байна.