ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ ЗҮҮН БҮСЭД ТУЛГАМДАЖ БАЙГАА ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
- byГ. Ганчимэг
- 97
- 2024-11-18
- 5 минут
- 5
Хүний эрхийн комиссын ажлын хэсэг зүүн бүсийн 3 аймагт ажиллаж “иргэдээ сонсъё” арга хэмжээг зохион байгуулж иргэдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлж, гомдол саналыг нь хүлээн авч хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллажээ.
Уг өдөрлөгийн хүрээнд иргэдээс хүний эрхийн комисст гаргасан гомдол мэдээлэл, холбогдох байгууллагуудаас авсан баримт судалгаа мөн хүний эрхийн үндэсний комиссоос хяналт шалгалт хийгээд тухайн аймгийн хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэсэн дүгнэлтийг танилцууллаа. Хэнтий аймгийн тухайд хүний эрхийн нөхцөл байдлын талаар анхаарах ёстой 10 асуудлыг нэрлэсэн байна. Цаашид шинээр боловсруулагдах аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тус аймагт тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлуудыг тусгаж хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж өгсөн байна.
Нээлттэй өдөрлөгийн сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нийт 40 төрийн албан хаагч, удирдах албан тушаалтан хамрагджээ.