11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

МОДОН ЖОРЛОНГОО ХАЛЖ, БОЛОВСОН НОЙЛЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ДОРНОД АЙМАГ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Дорнод аймгийн хөдөө сумдын сургуулийн хүүхдүүд салхи сийгсэн хүйтэн модон жорлонд даарч суудаг үе нь ард хоцорчээ. Тодруулбал 2020 оноос эхлэн улс даяар аймаг сумдын нүхэн жорлонг халж орчин үеийн боловсон нойлоор солих төслийг хэрэгжүүлсэн. Гэвч төсөл ихэнх аймагт хангалттай сайн хэрэгжиж чадахгүй байгааг одоо болтол нүхэн жорлонгоо ашиглаж байгаа аймаг, сумдын жишээнээс харж болох юм. Харин Дорнод аймаг бусад 21 аймгаас төслийг хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаа гэдгийг төслийг хэрэгжүүлэгч ажлын хэсгийнхэн онцолж байсан юм. 

Энэ тухай ажлын хэсгийн ахлагч БЕГ дарга Т. Ням-очир хэлэхдээ “Дорнод аймагт энэ ажил ахиц дэвшилтэй байгаа нь аймгийн засаг дарга өөрийн санаачилгаар орон нутгийн төсвөөс зарим сумдын 00-г орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох ажлыг 2018 оноос эхлэн хийж байсан туршлагатай. Тэгэхээр Дорнодын иргэд гүйцэтгэгч компаниудад ямар хяналт тавих ёстой, гүйцэтгэлийг сайжруулж хэрхэн шахаж ажиллах , боловсон нойл ашиглалтад ороход хэрхэн ашиглах уу гэдэг туршлагаараа бусад аймгуудаасаа илүү алхсан гэсэн үг” хэмээн ярьсан юм.

Сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг боловсон нойлтой болгох төсөл дөрвөн үе шаттайгаар хэрэгжиж дуусах байсан нь хэд хэдэн аймагт  гацсан, хяналт судалгаа муугаас амжилтгүй хэрэгжсэн бол Дорнод аймгийн тухайд дөрөвдүгээр ээлжинд үлдсэн сумдын ариун цэврийн байгууламжийг барих ажлыг 2025 онд ашиглалтад оруулахаар зураг төслийг батлаад явж байгаа аж.