11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ХЭРЛЭН СУМ 1 ДҮГЭЭР САРД НӨӨЦИЙН ӨВСИЙГ ТАРААХААР БОЛЛОО

Хэрлэн сумын Онцгой комисс хуралдаж, цагийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд сумын Хөдөө аж ахуйн өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, УЦУОША-наас өвлийн цаг агаарын мэдээлэл сонсож, Шуурхай штабыг шинэчлэн байгуулах, сурагчдын амралт, шинэ жилийн баяр, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээг төлөвлөлөө.

Мөн сумын нутаг дэвсгэрт цагаанаар зудархуу, цас их орж малчдын өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан сумын аюулгүйн нөөцийн 2500 боодол өвсийг нэн шаардлагатай малчин өрхүүдэд 7500 төгрөгийн ханшаар хямдралтай үнээр худалдах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Уг шийдвэрийг ирэх 1 сараас хэрэгжүүлж эхлэх ба эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлт өрхүүдэд багаар дамжуулан олгох аж.

 

Share: