Төрийн захиргааны албан тушаалд анх орох иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэнээр төрийн албанд ажиллах эрхээ авч нөөцөд бүртгэгддэг. Тэгвэл энэ оны хамгийн сүүлийн төрийн албаны шалгалтад Хэнтий аймгаас нийт 141 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс хоёр өдөр нийт долоон ээлжээр зохион байгуулах аж.
Өнөөдөр гурван ээлжээр шалгалт авах бөгөөд эхний хоёр ээлжид 41 иргэн оролцох байснаас 22 иргэн шалгалтаа өгч үүнээс зургаан иргэн тэнцээд байна. Шалгалтыг орон даяар олон нийтэд нээлттэй ил тод байдлаар өрнүүлж байна.
Өнгөрсөн жилээс эхлэн төрийн албаны шалгалтыг улирал болгон буюу жилд 4 удаа авахаар өөрчлөлт орсон билээ.