11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ӨГЛӨӨНИЙ 07 ЦАГТ ДУУТ ДОХИОГООР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрмийг таниулах, Гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх, өгөгдсөн цагийн байдалд бодитоор хэрхэн ажиллах дадлага туршлага олгох зорилгоор аймгийн гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын Улсын үзлэгийг зохион байгуулж байна.

Тус үзлэгийг өглөөний 07:00 цагт дуут дохиогоор эхлүүлж, техникийн бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.

Үргэлжлүүлээд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналтын хэлтсийн дарга Хурандаа Б.Мягмардорж алба мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд танхимын сургалт хийж байна.