СҮХБААТАР АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МОТОЦИКЛ БОЛОН МОПЕДТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ТҮР ХОРИГЛОЛОО
- byГ. Ганчимэг
- 159
- 2024-11-21
- 3 минут
- 3
Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжаар мотоцикл болон мопедийн хөдөлгөөнийг 2025 оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл хязгаарлахаар болсон байна.
Учир нь хүйтний улирал эхлэхэд Сүхбаатар аймгийн хэмжээнд цас ихээр орж , халтиргаа гулгаа үүсэж, зорчих хэсгийн нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдод учирч болох осол гэмтлээс сэргийлж, хор хохирол эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилготой байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклтой хөдөлгөөнд оролцогч холбогдсон 488 осол бүртгэгдэж, ослын улмаас 92 хүний амь нас хохирч, 245 хүн гэмтсэн бол Сүхбаатар аймагт мотоциклтой хөдөлгөөнд оролцогч холбогдсон 22 осол бүртгэгдэж, 13 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 4 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Sukhbaatarinfo.mn