11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

“ИРЭХ 4 ЖИЛИЙН ТӨСӨВ БАТЛАХАД АЙМГИЙНХАА САЛБАР БҮРИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ТУСГАЖ АВЧ ҮЗНЭ”

Сүхбаатар аймгийн засаг дарга  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахад салбар бүрийн шийдвэрлүүлбэл зохих асуудлыг сонсож алба хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь авч байгаа билээ.  

Аймгийн засаг дарга М.Идэрбатын хувьд Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын алба хаагчидтай уулзаж  санал хүсэлтийг нь сонсож дараах асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

  • Төрийн албан хаагчийн Нийгмийн баталгаа хангах хөтөлбөрт хамруулах бодлого барьж ажиллана. 
  • Сүхбаатар аймаг Сүүний үйлдвэр барьж ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлнэ. Цэцэрлэг болон ЕБС-иудад “Сүү хөтөлбөр хэрэгжүүлж сурагчдын үдийн цай хөтөлбөрт сүү өгдөг болно. Холбогдох мэргэжлийн байгууллага анхаарч ажиллах чиглэл өгөв. 
  • Мал эмнэлгийн газрын хувьд Стандарт шаардлага хангасан мал эмнэлгийн лаборатори барилгын зураг төсвийг шийдвэрлэж өгөхөөр болов.

Харин   Байгаль орчны газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчидтай уулзаж тус байгууллагын зүгээс “Шинэ барилга барих шаардлагатай, цаг агаарт зориудаар нөлөөлөхөд авто машин дутагдалтай, халаалтын зуух муудсан шинэчилж өгөх, Мөнххаан суманд цаг уурын өртөө байгуулж өгөх” хүсэлтүүдийг тавьж аймгийн засаг дарга Барилгын зураг, шугам сүлжээ татах зураг хийлгэх асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон байна.