11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТСАН ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШУДАРГА ЁСНЫ КЛУБҮҮДИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хүүхэд багачуудад шударга ёсны боловсролыг олгож , шударга иргэнийг төлөвшүүлэх, үнэн шударга зан байдлыг эрхэмлэн дээдэлсэн ирээдүй хойч үеийг бэлтгэх зорилготой “Шударга ёсны клуб” анх авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэй Хэнтий аймгийн 4 сургуульд байгуулагдсан билээ. Орон нутагт Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин сургууль , Бор-Өндөр сургуулиудад анхлагч клубүүд байгуулагдаж чиглүүлэгч багш нарын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Клубийн гишүүн сурагчид сургуулийн орчинд тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх , хариуцлагатай зөв шийдвэрийг гаргах чадварыг эзэмшиж , бусдадаа зөв шаардлагыг тавьж, шударга байдлын үлгэр жишээ ч сурагч байхад суралцаж байгаа гэдгийг клубүүдийн зүгээс онцолж байлаа.  

Өнөөдөр эдгээр шударга ёсны клубийн гишүүн сурагчид тайлант өдөрлөгөө хийж аймгийн засаг дарга Д. Аюурбунь оролцож үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. 

Share: