11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

“СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ОЛОН НИЙТЭЭР УДИРДУУЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОХ” ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс Глобал сангийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо бий болгох” төслийг 2024-2026 онд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн суурь судалгаа болох нөхцөл байдлыг тодорхойлох, судалгааны дата мэдээллийг цуглуулах ажлыг хүн амын нягтаршил өндөртэй Улаанбаатар хот, Хэнтий, Дархан-Уул аймагт зохион байгуулах юм байна. 

Тэгвэл тус судалгааны багийн ахлагч Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж болон гишүүд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзалт хийлээ. 

Уулзалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог Хэнтий аймагт туршилтаар нэвтрүүлэх ажлын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.

Share: