11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

МӨРӨӨДЛИЙН АЖИЛДАА ТЭНЦСЭН НЭГ АНГИЙН ТАВАН ИНЖЕНЕР

Улс орны хөгжлийг инженерүүд тодорхойлдог гэдэг. Шилдэг инженерүүдтэй улс хөгжлөөрөө ч дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тиймээс Монгол Улс инженер технологийн мэргэжилтнүүдийг дэлхийд өрсөлдөхүйц байлгахад бэлдэж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой.

Гэсэн ч энэ чиглэлээр Монголдоо тэргүүлэгч компаниудад ихэвчлэн гадаадад төгссөн туршлагатай боловсон хүчин ажилладаг тул монгол залууст боломж нь хомс. Дээрээс нь ажилд ороход туршлага шаардлагатай байдаг тул сургуулиа төгсөөд л ажиллах хүсэл зорилготой залуус энэ салбарт хөл тавина гэдэг ховор боломж байдаг аж. Ийм учир инженерээр суралцах залуусын тоо цөөрч залуу монгол инженерүүд цөөнх хэвээр байсаар байна.

Харин Энержи Ресурс ХХК эх нутагтаа залуу боловсон хүчин бэлтгэхээр зорьж, сургуулиа төгссөн залуусыг туршлага харгалзалгүй ажлын байранд гаргадаг болжээ.

Иймд бид монголынхоо залуу инженерүүдийг бэлтгэж буй Энержи Ресурс ХХК-ийн шинэ боловсон хүчинтэй танилцахаар Улаанбаатар хотоос 560 км-т байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худгийн нүүрсний уурхайг зорив.

Эл уурхайг зорьсон бидний зорилго энэ онд ШУТИС-ийг амжилттай төгсөж, ажлын гараагаа Энержи Ресурс ХХК-ийн Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрээс эхлүүлээд буй нэг ангийн таван инженер залууг онцлох явдал байлаа. 

Тэднийг Т.Амаржаргал, Г.Эрхэмбаяр, Б.Ганбат, Б.Баатардорж, А.Пүрэвсамбуу гэдэг. 2024 онд ШУТИС-ийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Улмаар сургуулиа төгсөөд хоёр өдрийн дараа бүгд Энержи Ресурс ХХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлжээ.

“Ширээний ардаас шууд л нүүрс баяжуулах үйлдвэрт шилжсэн тэдний хувьд эхэндээ ажил нь амаргүй санагдаж байсан” гэх. Гэсэн ч дөрвөн жил нэг ангид суралцсан найзуудын хувьд нэгэндээ тусалж, ажлын туршлагатай ахлах ажилтнуудынхаа заавраар ажилласнаар өнөөдөр тэд ажилдаа ч дасаж, мэргэжилдээ ч дуртай болжээ. Мөн 14 хоног ажиллаад, 14 хоног амагдаг тул залуус амралтаараа өөрсдийгөө хөгжүүлж, гэр бүлдээ хангалттай цаг зарцуулдаг аж.

Via: Eguur.mn

Share: