ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ 21 АЛБАН ХААГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
- byГ. Ганчимэг
- 258
- 2024-11-25
- 1 минут
- 1
Төрийн захиргааны албанд шинээр орж буй иргэн бүр төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллахаа төрийн далбааныхаа өмнө ёслол төгөлдөр тангарагласнаар төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай. Тэр уламжлалын дагуу өнөөдөр аймгийн хэмжээнд нийт 27 албан хаагч тангараг өргөхөөс 21 албан хаагч тангаргаа өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Бусад 6 албан хаагчийн хувьд сумдаас оролцох байсан тул цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж бичлэн ирэх боломжгүй байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртэйгөөр өргөнө гэж заасан байдаг.
Энэ онд аймгийн хэмжээнд нийт 100 гаруй төрийн жинхэнэ алба хаагч тангараг өргөжээ.