ШИНЭ ХӨДӨӨ: МАЛЧДЫН БҮЛЭГ, ХОРШООГ ИДЭВХЖҮҮЛЖ МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИАЛНА, БЭЛЧЭЭРЭЭ ХАМГААЛНА
- byГ. Ганчимэг
- 50
- 2024-01-02
- 5 минут
- 5
“Шинэ хөдөө” төслийн үдээс хойших хэлэлцүүлгээр Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Норовлин, Бор-Өндөр сумаас газар нутаг, малын тоо толгой, бэлчээрийн онцлогоос шалтгаалсан санал мэдээллийг сонссон бол үргэлжлүүлэн “Малчдын ногоон тэжээл тариалсан сайн туршлага”-ын талаар Цэнхэрмандал сумын ХААТасгаас мэдээлэл хүргэлээ.
Мөн Бэлчээрийг сайжруулахад Зөгийн аж ахуйн ач холбогдол, Аравт бүлгийн зохион байгуулалт сайн туршлагын талаар, Биндэр сумын малчин, зөгийчин П.Энхчимэг, Баян-Овоо сумын малчин Б.Мөнхбаяр нар танилцууллаа.
Хэлэлцүүлгийг дүгнэж, аймгийн ХАА-н салбарын тойм, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан мэдээлж, ирсэн малчид, багийн дарга нараас 6 хүн асуулт асуулаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд сум бүрт малчид, аравтын бүлэг, хоршоогоороо нэгдэж, малын тэжээлийн ургамал, ногоон тэжээл тариалах, Малчдын бүлэг, хоршоог дундын техниктэй болоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл Цэнхэрмандлын малчид хоршиж ногоон тэжээл тариалж, бэлчээрээ сэргээн хамгаалж буй сайн туршлагаас сэдэл авч, аймгийнхаа хэмжээнд төлөвлөлт хийж, цаашид нэвтрүүлэхээр боллоо. Мөн төрийн мэдэлд буй атаршсан газрыг эргэлтэд оруулах, чиглэлийн хуульд малчдын саналыг тусгахад анхаарч ажиллах санаачилга гаргаж буйгаа тэмдэглэн хэллээ.