50-ААС ДЭЭШ АЖИЛТАНТАЙ БАЙГУУЛЛАГА АХМАД НАСТАН АЖИЛЛУУЛЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛНО
- byГ. Ганчимэг
- 84
- 2024-11-27
- 3 минут
- 3
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнд тусгаснаас өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулахаар тусгажээ. Ингэхдээ газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байр хамрах юм байна.
Цаашид хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэлээ.
Түүнчлэн тэтгэвэрт гарсан багш, эмч нарыг "ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР" үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн төлөвлөгөөг батлана гэв.
Монгол Улсад өнөөдөр нийт 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.