Энэ жилийн 10,11 дүгээр саруудад нийт нутгийн 83 хувьд нь олон жилийн дунджаас дулаан байсан учраас ихэнх гол , мөрөн, нууруудын усны зузаан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-20см нимгэн байгаа аж. Тиймээс хот хоорондын болон орон нутгийн жолооч тээвэрчид гүүр гарамгүй баталгаагүй замаар тээвэр хийхгүй байх, иргэд, малчдыг цаг хожих зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр 11 дүгээр сарын 27-ний өдрийн байдлаар гол мөрний мөсний үзэгдэл зузаан Хэнтий нуруунаас эх авсан голуудад 15-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд зарим томоохон гол, нуурууд мөсөн зах, шингэн, өтгөн зайр гүйх үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Мөсний зузаан нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй гэдгийг ОНЦГОЙЛОН санууллаа.