Энэ оны цэргийн бүртгэл 2024.01.08-ний өдрөөс эхлэн 01.26-ны өдрийг хүртэл явагдана. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
Бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд сумын ЗДТГ-т явагдана. /12:30-13:30 үдийн цайны цаг / Мөн иргэд www.e-mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой. Илгээсэн хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах юм.
Холбоо барих утас: 80103031
Баянхутаг сумын ЗДТГ