ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР “А БУЮУ МАШ САЙН” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ
- byГ. Ганчимэг
- 101
- 2024-01-12
- 8 минут
- 8
Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангахад идэвх санаачилга, хичээл зүтгэл гарган ажиллаж “А буюу маш сайн” дүгнэгдсэн тус газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатад Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Удирдах ажилтны цугларалт”-ын үеэр батламж гардуулжээ.
Батламжийг ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 185, 111, 09, 112, 179, 113 дугаар анги болон НОБГ, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Ховд, Дархан-Уул, Дорнод, Завхан, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрууд гардан авсан аж.
Онцгой байдлын байгууллага 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадвах, цахим ашиглалтыг сайжруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллаж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.