12 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

“OPEN PARLIAMENT - ЗҮҮН БҮС” ОЮУТНЫ ДАДЛАГАЖИХ, ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ЗҮҮН БҮСИЙН 30 ОЮУТАНГ ШАЛГАРУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, оюутан залуусын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Зүүн бүсийн гишүүд “OPEN PARLIAMENT - ЗҮҮН БҮС” оюутны дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Оюутны тэтгэлэгт, дадлагажих хөтөлбөрт  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн харьяат, 17-25 насны их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудыг хамруулсан бөгөөд 3 үе шаттайгаар шалгаруулжээ. Тухайлбал, нэгдүгээр шатанд 113 оюутан тэнцсэн бөгөөд эсээ бичлэг, голч дүнг хавсаргасан оюутны материал, бүсийн гишүүдийн зөвлөхүүдтэй хийсэн ярилцлагын үнэлгээ зэргээс үндэслэн сонгон шалгаруулж, эцсийн шатанд тэнцсэн 30 оюутанд тойргийн гишүүдийн зүгээс батламжийг нь гардуулан өгчээ. Ингэснээр зүүн бүсээс сонгогдсон МАН-ын 6 гишүүн нэг сарын турш тус бүр 5, нийт 30 оюутан тэтгэлэгтэйгээр дадлагажуулах юм.

Статистик мэдээллээс дурдахад шалгарсан 30 оюутны 17 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Нэгдүгээр түвшний 2, хоёрдугаар түвшний 6, гуравдугаар түвшний 13, дөрөвдүгээр түвшний  6, тавдугаар түвшний 3 оюутан хамрагджээ. МУИС-ийн 18, бусад 8 сургуулийн 12 оюутан гэв. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батноров, Биндэр сумын тус бүр нэг, нийт 6 оюутан хамрагдсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 10, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5, Халзан, Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Онгон сумын тус бүр нэг, нийт 5 оюутан хамрагдсан байна.

Цагаанхүүгийн Идэрбат