11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ЮУН ХӨӨРХӨН САНААЧИЛГА ВЭ?

Нэгдүгээр сургуулийн урлагийн үзлэг тун удахгүй болох тул эцэг эхчүүд бид сургуулийг зорих нь ихэссэн билээ. Ингэсээр сургууль ортол ёстой хөөрхөн ажил өрнүүлж байхтай таарав шдэ… “БИ ЭНД БАЙНА” гэх буланг Хэрлэн сумын ЗДТГ-аас санал тавьсны дагуу Жимобайл ХХК хамтран тохижуулж байгаа нь энэ ажээ.

Ягг яах вэ? Гэхээр утасгүй хичээлдээ очсон хүүхдүүд ээж аав, ар гэртэйгээ холбоо барих утас байршуулж байгаа юм байна. Вааавлдаа ямар хөөрхөн санаачилга вэ? Гээд л би ч дуу алдсаар хөөрчих нь тэр ээ… Учир нь хүү маань зургаадугаар анги хүртлээ хөөрхөн хэдэн утас хаясан тул одоо утсаа орхиод явдаг болсон. Тарсан эсэх талаар сураглаад л явдаг байлаа шдээ. Тэгээд ч одоогийн хүүхдүүд өмссөн зүүсэн барьсан утсаараа нэгнээ ялгах ялгаварлах гээд асуудал мундахгүй их, нэгжтэй нэгжгүй явах үе ч зөндөө гардаг. Дээрх асуудлуудыг хөөрхөн шийдчих энэ утас нь Жимобайлын бүх сүлжээндээ үнэгүй ярих сарын 40 мянгын багцтай дугаартай аж. Уг төлбөрийг Жимобайл ХХК хариуцаж байгаа юм байна. Цаашлаад Хэнтий аймгийн 1, 2, 3, 4 дүгээр сургуулийн нийт 5 байранд тохижуулж тавих нь.

Хүүхдүүд ярихдаа хэн нэгнээс зөвшөөрөл хүлээхгүйн тулд мөн бага насны хүүхдүүд хүрэхээр зэрэг олон талыг бодолцон ач холбогдол өгч буйг нь хараад баярлаад баахан зураг дараад л зогсов. Манай аймаг чинь хүүхэд хөгжил хамгааллын хоёр дахь жилдээ яваа аймаг гэж хийх зүйлс нь нүдээ олсон, хүүхдээ олсон болж сайжраад л байна даа… Хөөрхөн хүүхдэд ээлтэй санаачилга гарган ажиллаж байгаа болоод ивээн тэтгэн хамтарсан бүхэнд талархлаа. #Хэрлэн сумын ЗДТГ, Жимобайл ХХК Аан тийн хүүхдүүд ийм хөөрхөн хараахан суурилуулж дуусаагүй ч ярих гээд, сонирхоод салахгүй байгаа шдээ. Нээрээ эвдэхгүй байх, хайрлан хамгаалах тал дээр нь эцэг эхчүүд бид л хүүхдүүддээ сайн хэлж ойлгуулах хэрэгтэй шүү!!!

Share: