Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг. Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг тус арга хэмжээнд 18 сум 3 тосгоны 170 иргэн ААН, нөхөрлөл хоршоод өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж 165.9 сая төгрөгийн борлуулалт хийлээ.