11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ДАРХАН СУМ “ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ”-Д ХАНГАЛТТАЙ ДҮГНЭГДЛЭ

Хэнтий аймгийн ОБГ-ын Бор-Өндөр сум дахь онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан ажлын хэсэг Дархан суманд 3 дугаар сарын 25-наас тав хоногийн турш бэлтгэл бэлэн байдлыг долоон чиглэлээр хангуулан ажилласан бол шалгалт, үнэлэлт дүгнэлтийг өгөхөөр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 30-ны өдөр Дархан суманд ажиллалаа.

Энэ жилийн иж бүрэн сургуулийн хувьд бодит нөхцөл байдал дээр тулгуурлан хийгдсэн гэдгээрээ онцлог байсан юм. Тодруулбал сумын онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн хамрагдаж, гамшгийн үед сумын нутаг дэвсгэрийг өөрсдийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломжтой эсэхт үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, “Мал, амьтны сэг зэм устгах” бодит цагийн байдалд ажиллаж, гамшгийн дараах хор уршгийг арилгах бэлтгэл ажлыг зохион байгуулав

Share: