11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

“ЗҮҮН БҮС - БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” УУЛЗАЛТ БОЛЛО

Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, Монгол Улсын 21 аймгийг 6 бүсээр хөгжүүлэх шийдвэр гарч, эдийн засаг, хөгжлийн форум, уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан. Тэгвэл УИХ, Засгийн газрын гишүүд "Зүүн бүс - Бүсчилсэн хөгжил" уулзалтын хүрээнд бүс нутгийн аймаг, сумдад танилцуулга хийж, бүсийн хөгжилд иргэдийн санал, санаачилгыг авлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Монгол Улсын Ерөнхий сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, Сангийн сайдын зөвлөх Х.Алтай нар оролцов.

Share: