НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЦЭЭЖНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ АНХ УДАА ХИЙЛЭЭ
- byГ. Ганчимэг
- 40
- 2023-12-24
- 5 минут
- 5
Хэнтий Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч Б. О /67настай эр/ нь мэс заслын 1-р тасагт 2023.12.18 нд хагалгаанд оржээ. Онош: Баруун уушгины дээд дэлбэн томорсон буглаа. Цээжний хөндий дурангийн хүрцээр наалдац салгаж, баруун уушгины дээд дэлбэнгийн буглааг нээж, угааж гуурс тавих мэс засал амжилттай хийгдлээ.
Мэс заслын их эмч Н.Билгүүн, А.Мэгзэр хагалгааны сувилагчаар Д.Цэвээнсүрэн, аньсны эмч Ц.Эрдэнэцэцэг, Г.Алтансувд, Э.Ганзул, аньсны сувилагч Б.Батхишиг, үйлчлэгч Н.Өнөрбаяр нар хагалгааны багт ажилласан байна.