Сүхбаатар аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь 2024 оны 03-р сарын 26-ны өдрөөс 04-р сарын 25 өдрийг дуустал хугацаанд сумдаар төрийн цахим үйлчилгээг иргэд сурталчилан таниулах, иргэд төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд эхний маршрутаар Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдын иргэд, Төрийн албан хаагчдын цахим ур чадварын нэмэгдүүлэх сургалтыг хийж ажиллаж байгаагаас гадна Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хурд, бүтээмжийг нэмэгдүүлэх, цаасны хэрэглээг багасгах үүднээс сумдын төсөвт байгууллагуудад албан бичиг дундын солилцооны ERP, DOCX системийг нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшихэд нь зориулж тусгай сургалтыг давхар зохион байгуулж ажиллалаа. Үүнээс гадна Монгол улсын засгийн газар, ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “ХУРДАН” төрийн цахим үйлчилгээг сумдад нэвтрүүлж хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэж байгаа.