Улаанбаатар хотоос Чингис хотод шилжин ирсэн залуу гэр бүл Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэгт хүсэлт гаргаснаар Малчдын хороололд тахианы аж ахуй эрхлэх газрын асуудлыг шийдвэрлэн өгч дэмжсэн.
Ингэснээр өнгөрөгч 7 дугаар сард “Хэрлэн өндөг”-ний үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Хэрлэн өндөг 2000 тахиатай үйл ажиллагаа явуулж, өдөрт 1900-2000 ширхэг шинэ өндгийг 99 супермаркет, Ханбүргэд, Жүрж, Нутаг, Оргих, Баянхаан зэрэг дэлгүүрүүдээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлжээ. Ингэснээр Хэрлэн сум Чингис хотоосоо Хэнтийчүүд бид анхдагч хүнсний хэрэглээ болох өндөгний хэрэгцээгээ дотооддоо хангах боломжтой боллоо.