11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ХАЛХГОЛ, МАТАД СУМАНД УРУУДАЖ ОЧСОН 50 ГАРУЙ МЯНГАН АДУУГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ ТАНИУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрт Дорнод аймгийн сумд болон Хэнтий, Сүхбаатар аймгаас 30 гаруй мянган мал уруудаж Хонгорын овоо Мэнэнгийн тал газарт өвөлжсөн.

Дээрх нөхцөл байдалд Дорнод аймгийн цагдаагийн газраас шуурганд уруудан очсон бод малыг завших, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Алдуул мал бүртгэл, хяналт-1,2” хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулсан бол Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “Отрын штаб”-ыг байгуулж уруудаж ирсэн малыг бүртгэлжүүлэх, эздэд нь таниулах арга хэмжээ авч байна.

Тухайлбал аймгийн Цагдаагийн газраас 50 гаруй мянган адууг бүртгэлжүүлэн малын эрэлд явж буй иргэдээс “Иргэний үүргийн баталгаа”-г гаргуулан авах, тухайн газарт амьдрах малчин өрхөөр очиж малаа хариулга маллагаатай байлгах, өөрийн эд хөрөнгө болсон мал сүргээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж ажлыг зохион байгуулж байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас иргэдийн цасан шуурганд уруудаж сураггүй алга болсон малыг олж тогтоох, эрэн сурвалжлах бүртгэл судалгаанд хамруулах, эзэмшигчийг олж тогтоох зорилгоор 80663102 тусгай дугаарын утас ажиллуулж иргэдийн алдсан малын байршил, содон шинж тэмдэг холбогдох мэдээллийг хүлээн авч байна.