Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд ТАХ-ын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Нэг цаг нэмэх цэнэг” сургалтыг 7 хоногийн пүрэв гариг бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн ээлжит сургалтаар “Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр тусламж, нийгмийн баталгаа, цалин хөлс олговор” сэдвээр сургагч багш А.Амарсайхан цахимаар сургалт хийлээ.