11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

725 МАЛЧИН ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Хэнтий аймгийн ЗДТГ, ДЗМОУБ хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Зудад өртсөн нэн эмзэг, малчин өрхүүдэд зориулсан яаралтай тусламжийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна.  
Төслийн нээлтийг өнөөдөр буюу 2024 оны 4-р сарын 12-ны өдөр Хэрлэн суманд зохион байгуулж Хэнтий аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ДЗМОУБ-ын Бор-өндөр 2 хөтөлбөрийн менежер Г.Жаргалбат болон холбогдох албаны хүмүүс оролцож, мэдээлэл өглөө. Төслийн хүрээнд 14 сумдын 725 өрхөд тус бүр 535,000 төгрөгийн үнэ бүхий хүнс, ахуйн хэрэглээний багц, 3 боодол өвс, 120 кг малын хорголжин тэжээл олгохоор болсон юм.
Тусламжийн эд материалыг сум, багийн Засаг дарга нараас ирүүлсэн судалгааг үндэслэж цөөн малтай, дэмжлэг зайлшгүй шаардлагатай айл өрхийг сонгон олгож байгаа бөгөөд тараалтын ажил 4-р сарын 12-18-ны өдрүүдэд явагдана.
 

Share: