Өнөөдөр (2024.04.16) Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих уг төсөл нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтээр дэмжих зорилготой Зээлийн батлан даалтын Зүүн бүсийн салбар Дорнод аймагт нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.
Жижиг дунд үйлчилгээ эрхлэгч нар бизнесийн болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.
Тухайлбал :
-Үндсэн батлан даалт
-ББСБ-ын батлан даалт
-Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт
-Орон нутгийн ипотекийн зээлийн, урьдчилгаа төлбөрийн батлан даалт
-Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих батлан даалт
-Эмэгтэй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих батлан даалт
-Ногоон бизнесийг дэмжих батлан даалт зэрэг үйлчилгээгээр Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргах юм.