"ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР-2024" ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
- byГ. Ганчимэг
- 30
- 2024-04-17
- 3 минут
- 3
Өнөөдөр (2024.04.15) "Тогтвортой ажлын байр-2024" хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцов.
Тус үзэсгэлэн худалдааны үеэр “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд ахмад настан, залуучууд, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, ажил хайгч иргэдэд 2024 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож зөвлөгөө болон ажлын байранд зуучлах арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд:
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг танилцуулах
-Хөдөлмөрийн яармаг зохион байгуулах
-Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдаа
-"Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх танхим"-ын үйл ажиллагааг танилцуулах
-Байнгын болон түр ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлнэ.