ДЭЗЭРЭТ ОУ-ЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХЭНТИЙ АЙМАГТ АНГЛИ ХЭЛНИЙ САЙН ДУРЫН БАГШ АЖИЛЛУУЛНА
- byГ. Ганчимэг
- 29
- 2024-04-26
- 2 минут
- 2
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөдөр Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын удирдлага, зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллагаас Хэнтий аймагт хэрэгжүүлэх хүмүүнлэгийн төслийн талаар талууд санал солилцов.
Тус төслийн хүрээнд сайн дурын 2 багш Хэрлэн сумын ЕБ-ын 5-р сургуульд багшлахаас гадна англи хэл сурах болон ярианы чадвараа дээшлүүлэх хүсэл сонирхолтой 15-аас дээш насныханд зориулсан үнэ төлбөргүй сургалт явуулна. Энэхүү сургалт нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар дээр явагдах юм.
Сайн дурын багш нарын хувьд АНУ-ын Юта болон Калифорни мужаас ирсэн бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл, Ховд, Багануур дүүрэгт багшилсан туршлагатай. Хэнтий аймагт анх удаа ирж байгаа тул аюулгүй байдалд анхаарч ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав уулзалтын үеэр хэлсэн юм.