ХЭНТИЙ АЙМАГ 3200 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛНО
- byГ. Ганчимэг
- 141
- 2023-05-14
- 3 минут
- 3
Хэнтий аймаг 100 жилийнхээ ойд зориулж шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулж байна. Энэхүү цэнгэлдэх нь 3200 хүний суудалтай 600 орчим автомашины зогсоолтой, боловсон нойл, эко нойл, ногоон байгууламж, дугуйн зам, гүйлтийн зам, явган хүний зам, хөл бөмбөгийн талбай, сагсны талбайтай. Худалдаа үйлчилгээнийхэнд зориулж шороо тоос босоод байхгүй цементэн талбайтай бөгөөд зөвхөн баяр наадмын өдрүүдээд ашиглаад зогсохгүй жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.