“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох боломжоор хангах, энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцуулах зорилгоор орон нутгийн 100 хувийн тэтгэлгээр Үндэсний Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний хэлмэрч бэлтгэсэн.
Тиймээс энэхүү хэлмэрч багшаар дамжуулан хүүхдүүд болон насанд хүрэгчдэд дохионы хэлний анхан шатны хичээл үнэ төлбөргүй заах тул сурах хүсэлтэй иргэд 99452561 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Анхны шатны хичээл нь ажлын 10 хоногт багтаан явагдах бөгөөд нэг өдөр 1 цаг 30 минутаар үргэлжилнэ.
Эхлэх хугацаа: 2024.05.20-ны 14 цаг Үргэлжлэх хугацаа: 2 долоо хоног
Байршил: Хэрлэн 5 дугаар сургуулийн 102 тоот өрөө
Анги дүүргэлт: 20 хүн
Гэрчилгээ олгоно