11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСВИЙГ АЛДАГДАЛТАЙ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД БҮРЭН НИЙЦЭЭГҮЙ ГЭЖ ҮЗЭН БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА

УИХ-н баталсан 2025 оны төсвийн тухай хууль болон холбогдуулж баталсан хууль тогтоомжид ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ дагуу бүхэлд нь  хориг тавьсан тухай өнөөдөр мэдэгдлээ. 

Төсвийн тухай хуульд хориг тавьсан үндэслэлээс онцолбол: манай улсын хувьд валютын улсын нөөц , төсвийн хуримтлалыг нэмэгдүүлж гадаад зах зээлийн өрийг бууруулах мөн улсын стратегийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй цаг үед үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь нийт ард иргэд, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзсэн байна.

Энэ нь ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно” хэмээсэн байна. 

Түүнчлэн 2025 оны төсвийг батлахдаа олон нийтэд нээлттэй байлгах, нийтэд ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдлаар мэдээлэх, зорилт нь макро эдийн засгийн татвартай орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх, төсвийн хөрөнгийн хуваарилалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа тул бүхэлд нь хориг тавьжээ.

Тиймээс төсвийн тухай хуулийг дахин засаж залруулж, батлахыг үүрэг болголоо.

Share: