12 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ЦАЛИНГ ЯАЖ НЭМСНИЙГ 230 МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХЭЛНЭ

- Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн байгуулалт хийсэнгүй, эмч, багш нарын цалинг нэмсэнгүй гэдэг шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байна?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед харин ч төрийн алба хаагчдын цалин хөлсийг маш сайн нэмсэн. Тухайлбал, намайг 2021 онд УИХ-ын гишүүн болохын өмнө хамт ажиллаж байсан залуучууд 600 мянган төгрөгийн л цалин авч байсан. Одоо тэд орон нутгийн нэмэгдэлтэйгээ 1.4 сая төгрөг авч байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед цалин нэмээгүй гэдэг бол худлаа. Үүнийг ганц би ч биш Монгол Улсын төрийн албанд ажиллаж байгаа 230-аад мянган төрийн алба хаагч хэлэх байх.

Тухайн үед төрийн үйлчилгээний ажилтнууд, жижүүр, үйлчлэгчид гэхэд 500 гаруй мянган төгрөгийг сард хоёр хуваагаад авдаг байсан. Одоо бол 900 гаруй мянган төгрөг авч байна. Харамсалтай нь, инфляцад идэгдээд байна.

Share: