АЙМГИЙН НААДМЫН ШӨВГИЙН 4 БӨХӨӨС ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВДАГ БОЛНО
- byГ. Ганчимэг
- 60
- 2024-11-21
- 1 минут
- 1
Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг байсан бол ирэх жилээс 21 аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн тухайн допингийн хариу мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх, цаг алдахгүй зарладаг асуудлыг дүрэм журамдаа тусган нийцүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан онцолсон байна.