АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- byГ. Ганчимэг
- 101
- 2024-01-12
- 5 минут
- 5
“Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль” батлагдсан өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-аас төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэдийн дунд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 50 гаруй төрийн албан хаагчид, иргэд хамрагдаж оюун ухаан авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Үүнээс Тэргүүн байранд 5-р сургуулийн түүхийн багш Б.Бадамхатан /өргөмжлөл, мөнгөн шагнал/, дэд байранд 4-р багийн иргэн В.Онон /өргөмжлөл, мөнгөн шагнал/, гутгаар байранд Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсүрэн /өргөмжлөл, мөнгөн шагнал/ нар тус тус шалгарлаа.